Сонгино бол айл бүрийн өдөр тутмын хүнсний ногооны хэрэглээний нэг төрөл бол сонгино билээ. Тэгвэл сонгинод ямар анагаах ид шид нуугддаг талаар энд онцолъё.
1. Хуурай ханиалгыг ор мөргүй болгоно.
Сонгины хандаар сироп бэлтгэн хэрэглэх. Мэдээж энэ бэлдмэл тийм ч таатай үнэр амттай биш. Сонгины хандыг бага багаар уухын зэрэгцээ, чихэндээ хэрчим сонгино хийгээрэй. Биед орсон сонгины ханд ханиалга дархаас гадна цусан дахь ханиадны вирусыг дардаг.
2. Халуун буулгана
Сонгиноор халуун буулгах аргыг бага насны хүүхдэд ч хэрэглэхэд тохиромжтой. Сонгиныг алимны цуунд дэвтээгээд хүүхдийн хөлний ул, чихний ар хэсэгт жин тавих хэрэгтэй. Халуун нүдний чинь өмнө л бууна
3. Бээрээд байвал ....
Цаг үргэлж даарч байдаг хүн бүр хэрэгжүүлээрэй. Бие тавгүйтэж даарах мэдрэмж төрөх үед бага зэргийн түүхий сонгино идээрэй.
4.Толгой ба чихний өвдөлтийг намдаана.
Чих өвдөх шиг хэцүү зүйл гэж байдаггүй. Чих нь удаан хугацаанд өвдсөн хүмүүс юу ч хамаагүй хийхэд бэлэн болчихсон байдаг. Хэрвээ таны чих эсвэл толгой таллаж өвдвөл та чихэн дотроо хэрчим сонгино унтахынхаа өмнө хийгээрэй. Өглөө босоод үр дүнгийг нь үзэх болно.
5. Цус алдалтыг зогсооно.
Хайч, цаасны хутга зэрэгт та гараа исгэчихсэн бол сонгиныг нимгэн хэрчээд тавиарай. Дор нь цус алдалтыг зогсооно.
6. Сорви бүдэгрүүлнэ.
Сорви тогтсон хэсгээ сонгиноор арчаарай. Мэдээж шидийн мэт алга болохгүй ч сорвийг бүдэгрүүлэн үл мэдэг болгох чадалтай.
7. Түлэгдэлтэнд тустай.
Гэхдээ энэ удаад наранд түлэгдсэн арьсанд тустай талаар юм. Сонгиныг хоёр хуваагаад түлэгдсэн хэсгийн арьсан дээр 2 минут орчим тавиарай. Өвдөж, хорсох зовиурыг намдаана.
8. Зөгийнд хатгуулахад хамгийн сайн эмч.
Хэрвээ та амралт зугаалгаар явж байх үедээ зөгийнд хатгуулсан бол тэр дор нь арга хэмжээ авч сонгины хэрчмийг зөгий хатгасан газар тавиарай. Зөгийн хорыг цаашлуулалгүй, татаж аван гадагшлуулдаг байна.
эх сурвалж: Minii eruul mend
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт