ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Алимны цууны олон ач тус

    Харшилын эм
    Алимны цуу нь улирлын гаралтай харшилд эм болж чадна. 300 мл усанд 1 цайны халбагыг хийж түүнийгээ 3 хуваагаад, өдөрт 3 удаа хэрэглэнэ. 7 хоног хэрэглэсний дараа харшлын гаралтай зовиурууд багасч эхэлнэ.

    Халдварыг эмчлэх
    Халдварын эхний шинж тэмдгийн үед алимны цууг хэрэглэх нь хамгийн шилдэг арга юм. Мөн ханиадны эхэн үед урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэж болно.

    Жин хасах
    Аль ч зуунд хамгийн шилдэг турах аргуудын нэгт алимны цуу ордог байсан гэвэл итгэх үү? Махан хоол идэхийн өмнө алимны цууг хэрэглэх нь их идэх дуршилыг багасгадаг байна. Гэдэс нь цадсан мөртлөө сэтгэл нь цадахгүй идээд байдаг хүмүүст тохиромжтой.

    Батга цэвэрлэх
    Алимны цуу нь байгалаасаа л нянгийн эсрэг, антисептик үйлчилгээтэй юм. Тэгэхээр бактерийн гаралтай батгыг арилгах ба ус, алимны цууг ижил хэмжээтэйгээр хольж нүүрээ арчих нь үрэвсэлтэй арьсан маш зөв сонголт болж чаддаг.

    Хлостеролыг багасгах
    Биед хуримтлагдсан холестролыг багасгахад ч алимны цууны хэрэг гарна. 1 хоолны халбага алимны цууг аяга ус эсвэл цайнд хийгээд ууж хэрэглэж болно. Энэ нь таны биед хуримтлагдсан муу өөх тосыг гадагшлуулахад чухал нөлөөтэй.

    Үе мөчний эрүүл байдал
    Алимны цуу нь үе мөчний анхан шатны өвчин болон өвдөлтөнд сайн нөлөөтэй. Ийм төрлийн өвчтэй хүн байвал 1-2 цайны халбагыг стакан усанд хийж бага зэрэг зөгийн балтай хольж хэрэглээрэй. Хоолныхоо өмнө тогтмол ууж заншвал өвдөх нь багасна. Энэ аргыг тогтмол хэрэглэж заншвал ямар ч үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

    Чихрийн шижингээс сэргийлнэ
    Алимны цуу нь мөн цусан дахь сахарын агууламжийг гайхалтайгаар багасгадаг. Хоёр халбага алимны цууг стакан усанд найруулж унтахынхаа өмнө ууж заншвал цусан дахь сахарын хэмжээ багасдаг. Та удаан хугацааны хэрэглээгээр бус хэдхэн удаагийн хэрэглээгээр л гайхалтай үр дүнг мэдрэх болно.

    эх сурвалж: ED's Organic Market

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй