Зим & Зоу 2 нь Франц улсын уран бүтээлчид бөгөөд Lucie THOMAS нь 1987 онд Волгесд төрсөн, Thibault ZIMMERMANN нь 1986 онд Парист төржээ.
Тэд гурван жилийн турш график дизайнераар сурсан бөгөөд мод цаас, утас зэрэг материалаар компьютерын дизайнаас санаа аван гар урлал хийхээр шийдсэн байна. Тэдний дуртай материал нь цаас бөгөөд цаасаа нугалж наагаад нарийн хийцтэй өнгөлөг бүтээл туурвидгаараа онцлогтой.
Тэд хэлэхдээ цаас нь өвөрмөц бүтэцтэй, хязгааргүй өнгөний сонголттой, олон талт хэлбэр үүсгэх боломжтойгоороо давуу талтай байдаг гэсэн байна.
Авъяаслаг уран бүтээлчид маань IBM, Microsoft, Hermès, TIME, The Washington Post, Der Spiegel, Centre Pompidou зэрэг томоохон байгууллагуудтай хамтарч ажиллаж байсан бөгөөд Нью Йорк –ын ADC Young Guns , Берлины Illustrive тэмцээнүүдийн шилдэгээр шалгарч байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт