ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Art Mongolia: Уламжлал ба шинэчлэлийг хослуулан ажиллана

    Хүмүүс сайхан мэдрэмжийг олон зүйлсээс авдаг. Тэрний нэг нь урлаг гэвэл маргах хүн байхгүй биз ээ. Бид уран зураг, кино, хөгжим, бүжиг гээд энэ бүх зүйл байхгүй байсан бол харанхуй дунд гүйхтэй адил мэт санагдах юм...

    Сарын өмнө бүтээгч хүмүүст зориулан “Арт монголиа” хэмээх галерей нээлтээ хийжээ. Тус газарт зөвхөн галерей үзэх биш, зохиогдсон кино өдөрлөгөөс арт хаус чиглэлийн киног  үзэх боломжтой юм байна. Ингээд тэдэнтэй ярилцсан ярилцлагыг сонирхоно уу.

    Сурв: Арт монголиа хэзээ байгуулагдсан бэ?

    Арт монголиа:  2016.08.27 нд албан ёсны нээлтээ хийсэн. Нээлтээ хийхдээ бид бүхэн нэлээд онцлогтой хийсэн бөгөөд 14:00, 17:00 цагуудад 2удаагийн нээлтийн үйл ажиллагаа болсон. 14:00 цагт нь галерей элчин сайдууд мөн урлагийн төлөөллүүд оролцсон албаны хэв маягтай болсон бол 17:00 цагт залуучууддаа зориулан event маягаар бяцхан тоглолттой зохион байгуулсан. 

    Сурв: Галерей ямар онцлогтой үйл ажиллагаа явуулах вэ?

    Арт монголиа: Уламжлал ба шинэчлэлийг хослуулан ажиллана

    Бидэнд энэ ондоо багтаагаад төлөвлөсөн 4 ажил байгаагийн нэг нь:

    Залуу уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаад уралдаанд ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гарган түрүүлсэн нэг уран бүтээлчийг урлангаар хангаж үзэсгэлэнгээ гаргах боломжийг олгоно. Урлангаар хангана гэдэг нь сул өрөө өгөөд орхино гэсэн үг биш бүхий л зүйлсээр хангана. Жишээ нь гал тогоо, ванн душ, угаалгын машин гэх мэт хүний хэрэглээ юу байдаг билээ тэр бүгд багтаж байгаа.

    Өөр нэг ажил нь  бид нарын алтан үе болох зураачдаас таван хүний уран бүтээлээр тус тусад нь өөр өөр дэглэлттэйгээр үзэсгэлэн гаргана. Энэ нь ерөнхийдөө хөрөг үзэсгэлэн гэсэн үг л дээ. Тэднийг мартахгүй байгаасай гэсэндээ хийж буй ажил юм. Цаашдаа тэд нарыхаа хөрөг нэвтрүүлэг, баримтат киног хийнэ.

    Манайд яг ийм урлагийн цогцолбор орчин дутмаг байдаг болохоор уран бүтээлчдэд маань таалагдах байх гэж найдаж байна.

    Сурв: Танай галерейн уран бүтээлчид ямар төрлөөр бүтээл туувидаг вэ?

    Арт монголиа:  Энэ нь ганц галерей биш. 1-р давхартаа галерей, кофе шоп 2-р давхартаа урлантай бүрэн цогц байгууллага юм. Уран бүтээлчид маань уран зураг, керамик, баримал, сийлбэр, сувенир гэх мэт урлагийн бүхий л  чиглэлээр бүтээл туурвидаг.

    Манай урлангийн нэг онцлог нь модны өрөө, төмрийн  өрөө зэргийг шийдэж өгсөн. Уран бүтээлчдэд маань юу хэрэгтэй байна тэр бүгдээр хангаж өгөх болно.

    Сурв: Уран бүтээлчдээ танилцуулаач

    Арт монголиа: За манайх одоогоор 20 гаруй уран бүтээлчид байгаа бөгөөд нэг амьд хөгжмийн Homosapien's гээд пост рок төрлөөр тоглодог хамтлаг байгаа.

    Удирдах зөвлөлд захирал Найдандорж (Уран бүтээлч), удирдах зөвлөлийн гишүүн Ренчин-Очир(Монгол уран зураг), Бат-Эрдэнэ (Медиа кино урлаг ), Азбаяр(Street art ), Мөнхжаргал ( Гэрэл зураг),  Чойсүрэн  нар ажиллаж байна.

    Сурв:  Танайд хэрхэн гишүүнээр элсэх вэ?

    Арт монголиа:  Одоохондоо гишүүн авах бодолгүй  байгаа. Дээр дурдсан уралдаанаас шалгарсан хүнээ авна. Мөн дээрээс нь  Урлагийн зөвлөлийн Урлан хөтөлбөртэй хамтарч ажиллаж байгаа. Энэ нь уран бүтээлчидтэй сар ч юмуу хамтраад бүтээлээ хийх нөхцөлийг бүрдүүлж, үзэсгэлэн гаргах юм.

    Сурв: Бүтээлийн үнэлгээг хэрхэн хийдэг вэ? Танайх хэдэн хувийн ашиг авдаг вэ?

    Арт монголиа: Гадуур ерөнхийдөө 30% -г авдаг юм билээ. Манайх бол уран бүтээлчийн нөхцөл байдлаас хамаараад  дээд тал нь 10%-г авдаг. Энэ нь эргээд урлангийн нөхөн сэргээлт, менежментэд ордог л доо.

    Манайд нөөц хэдэн өрөө бий. Эндээ гадны уран бүтээлчдийг авчирч солилцооны хөтөлбөр эхлүүлэх гэж байгаа. Уран бүтээлч солилцоо гэдэг бол маш их чухал. Тэдэнтэй зөвхөн танилцаад дуусах биш арга техникийн, сэтгэлгээний солилцоо явуулах юм.

    Сурв: Урлагыг юу гэж боддог вэ? Монгол дахь урлаг ...

    Арт монголиа: Монгол гээд муулаад байх зүйл ер нь байхгүй байгаа. Саяхан гэхэд Венецийн 56-р Олон улсын дүрслэх урлагийн БИЕННАЛЬ"-д амжилттай оролцоод ирлээ. Нийслэлийн засаг дарга хүртэл дэмжээд, хөрөнгө мөнгийг нь гаргаж өгөөд явсан.

    Манай захирал Найдандорж калиграфаар бичдэг бөгөөд  10 сард калиграфын сургалт явуулах гэж байгаа сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдэд дүрслэх урлагын сургууль хэрхэн орох вэ? юу юу мэдсэн байх ёстой гэх мэт уран зургийн суурь мэдлэг олгох сургалт явуулна. Төлбөрийн хувьд маш боломжын байхаар шийднэ.

    Уран бүтээлчид ямар л тав тухыг хүснэ тэр бүгдийг бүрдүүлсэн. Тухайлбал: кофе шоп, амралтын өрөө, гал тогоо, багаж техникийн өрөө, галерей, гадаа талбай

    Удахгүй бас нэгэн эвэнт явуулна. Тэр нь арт хаус чиглэлийн кино үзүүлэх бөгөөд киноны хэрхэн хийгдсэн, яагаад гаргах болсон шалтгаан гэх мэтчилэн мэдээлэл өгж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн манай уран бүтээлчид өөрсдийн урсгал чиглэлийн дагуу олон нийтэд нээлттэй илтгэл тавьдаг болно. Удахгүй эвэнтүүдийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл манай фээсбүүк хуудаст тавигдана.

                     

                    

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй