НИТХ-ын дарга Ц.Сандуй Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул хатагтай Габриэлла Спирлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй, хоёр Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Хотын засаглалыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгааг дурдаад цаашид ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бэлэн байгаагаа хэллээ. Мөн Швейцарийн хөгжлийн агентлагаар жил бүр 20 гаруй сая Швейцар франкийн тусламжийг Монгол улсад үзүүлж байгаад талархал илэрхийллээ.
Хатагтай Габриэлла Спирли “Швейцарь улс Монгол улсын Засгийн газрын урилгаар тус улсын хөгжлийн стратегийн түнш болж, бусад оролцогч бүх талууд, хөгжлийн байгууллагуудтай хамтран Монгол улсыг улам хөгжин цэцэглэсэн, ардчилсан, ногоон нийгэм болох үйлсэд тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг даван туулахад туслалцаа үзүүлж байгаадаа таатай байна” гээд Монгол Улсад хэрэгжүүлэх Швейцарийн хамтын ажиллагааны стратеги 2013-2016 нь амжилттай хэрэгжэн болохоор энэхүү хамтын ажиллагаагаа ирэх дөрвөн жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бодолтой байгаагаа илэрхийллээ.
2013-2016 хамтын ажиллагааны стратеги нь:
1. Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал,
2. Мэргэжлийн боловсрол, сургалт
3. Захиргааны шинэтгэл, орон нутгийн засаглал, иргэлийн оролцоо гэсэн гурван үнлсэн чиглэлд лэмжлэг үзүүлэх замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуй шинээр бүрэлдсэн 45 төлөөлөгч болон манай нийслэлийн зүгээс уг хамтын ажиллагааг цаашдаа улам бэхжүүлж, бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгээ хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт