Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/489 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын “Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага” хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. “Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага” сэдэвт хуралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлав. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нарийн бичгийн даргаар нийслэлийн Байгаль, орчин ногоон хөгжлийн газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Х.Марат ажиллах юм.
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын “Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага” сэдэвт хуралдааныг зохион байгуулах хөтөлбөр гаргаж, ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, ажлын үр дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн дарга Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт