ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Галзуу Miley Cyrus-ыг ихрээс нь ялгах хүн цөөхөн байна

    Энэ жил 21 настай Марди Шаклефорд хэмээх Калифорнийн зөөгч бүсгүйг  “галзуу” дуучин Miley Cyrus-ын шүтэн бишрэгчид үргэлж андуурдаг байна. Гудамжинд тааралдсан үедээ Miley Cyrus гэж бодон гарын үсгийг нь авах гэж ээрч хоргоодог гэнэ шүү. Miley Cyrus-ын аав Билли Рэй хүртэл охиныхоо тоглолтын үеэр Мардитай тааралдаад хэлэх үггүй болсон гэнэ. Марди дуучин бүсгүйг дуурайж хувцасладаггүй ч хувцаслах мэдрэмж, донж маяг нь адилхан. Зөөгч бүсгүй 14 настайгаасаа л Miley Cyrus-тай адилхан гэгдэх болжээ. Тухайн үед Мардигийн найз хөвгүүн нь Miley Cyrus-ын телевизийн дүр Ханна Монтанатай их адилхан гэж хэлдэг байжээ. Марди 17 настайдаа үсний засалтай пикси буюу халимаг болгож өөрчилсөн бөгөөд тэр үеэс уулзсан хүн бүр, үйлчилсэн ширээ болгоноос заавал нэг хүн Miley Cyrus-тай адилхан гэж хэлдэг болжээ. Марди Miley Cyrus-ын дуунд төдийлөн дуртай биш ч 2013 онд Bangers цомгоо гаргасан үеэс уран бүтээлийг нь сонирхож эхэлжээ. Харин 20 насныхаа төрсөн өдрөөр Miley Cyrus-ын тоглолтыг үзэх үедээ дуучны аав Билли Рейтэй тааралджээ. Яг энэ өдрөөс хойш Марди дүүгийнхээ ятгалгаар Инстаграм дээр хуудас нээж долоо хоногт дор хаяж нэг удаа Miley Cyrus-тай адилхан зураг оруулах болжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй