ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Барак Обама Фэйсбүүкт нэгдлээ

    Энэ долоо хоногийн даваа гарагаас Фэйсбүүкт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэгдлээ. Тэрээр өөрийнхөө Фэйсбүүкийг “бодит харилцан яриа өрнөдөг газар” болгохыг хүсч байгаа гэнэ. Обама Цагаан Ордны хашаан дотуур алхаж дүрс бичлэг хийн америкчуудаас “өөрсдийн үзэсгэлэнт дэлхийг энэ хэвээр нь хадгалах”-ыг уриалжээ. Мөн тус улсын ирээдүйн Ерөнхийлөгчдийг энэ мэт зугаалахын зэрэгцээ америкийн ард түмэн өөрсдөд нь өгөгдсөн хамгийн гайхалтай бэлгүүдийн нэг болох гайхамшигт дархан цаазат газруудад очиж байгалийн гоо үзэсгэлэнг биширч, уул хад, тэнгис далайгаар аялдаг байгаасаа гэж хүсч байна” гэжээ. Өнөөдөр америкийн насанд хүрсэн дөрвөн хүн тутмын гурав нь Фэйсбүүк хэрэглэж байгаа учир нийгмийн харилцааны олон хэрэгсэл дундаас Обама Фэйсбүүкийг сонгосон байна. Өмнө нь нээгдсэн 45 сая дагагчтай Барак Обама гэсэн Фэйсбүүк хуудсыг Organizing for Action байгууллага эзэмшдэг аж. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч тэрээр өнгөрсөн тавдугаар сард Твиттерт элсч улсынхаа эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн баг, Билл Клинтон нартай харилцаж, сургуульдаа тэсрэх бөмбөг авчирсан хэргээр цагдаад саатуулагдсан авьяаслаг сурагч Ахмед Мохамедыг Твиттерээр дамжуулан Цагаан ордонд урьж байсан юм. Обамаг ийнхүү Твиттер, Фэйсбүүкт нэгдсэнийг хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаатай нь холбоотой хэмээн CNN мэдээлжээ.

    Бэлтгэсэн Б.Агай

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй