Өөрийгөө чихмэлчин гэж тодотгосон Аарон Халстеад гэгч интернетэд нэн ховордсон амьтдыг чихмэл болгосон гэрэл зургуудыг оруулаад цагдаагийн байгууллагын хаалга татсан байна. Арслан, анааш, бор баавгай зэрэг ховордсон амьтдын зургуудыг хараад Английн цагдаа нар Аароны гэрт гэнэтийн дайралт хийж, гэрийн эзнийг баривчилжээ. 24 настай залуугийн гэрээс олдсон ихэнх амьтдыг чихмэл болгохоос өмнө хуулийн дагуу олж авсан нь батлагджээ. Гэхдээ аварга халимны шүд, улаан ирвэс, дельфиний тархи зэргийг хууль бусаар олж авсан байна. Мөн цасны ууль гэх шувууг ямар нэгэн зөвшөөрөлгүй худалдах гэж байсныг нь илрүүлжээ. Аарон Халстеад өмнө нь 2011 онд нэн ховордсон шувуудын чихмэл худалдсан учир цагдаагийн бүртгэлд орсон байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт