ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Америкт сурагчдыг ийм хувцас өмсөхийг хориглодог

     

    Бид өмнө нь хөгжөөн дэмжигч охидыг юбканыхаа дотуур заавал биеийн арьсыг халхалсан трико өмсөх ёстой гэсэн дүрэм баталсан дунд сургуулийн тухай хүргэж байсан. Тэгвэл энэ удаад америкийн дунд сургуулиудад дүрэмт хувцас өмсдөггүйгээс үүдэн ямар асуудал тулгардаг талаарх мэдээллийг онцоллоо.

    АНУ-ын дунд сургуулиуд дүрэмт хувцас өмсдөггүй. Гэхдээ хувцаслалтын талаар дагаж мөрдөх журамгүй гэсэн үг биш юм. Тус улсын дунд сургуулиуд дүрмийн дагуу хувцаслаагүй сурагчдыг тухайн өдрийн хичээлд нь оруулахгүйгээр гэр рүү нь буцааж, эцэг эхэд нь мэдэгдэх явдал олон гардаг байна. Ийнхүү гэртээ буцаж байгаа сурагчдын дийлэнх нь охид байдаг. Түүнчлэн гол төлөв эрэгтэй багш нар, албаны хүмүүс эмэгтэй сурагчдыг биеийн арьс их харагдаж байна, мөр ил гарсан байна, өөрийнхөө биеийн хэлбэрт тохироогүй хувцас өмссөн байна гэх зэргээр шүүмжилдэг аж. Ийнхүү охидын хувцасны талаар хатуу чанга дүрэм тогтоосноос эмэгтэй хүний бие секс обьект, эрэгтэй хүмүүс ялангуяа хөвгүүд “тохиромжгүй” хувцасласан охидын дэргэд биеэ барьж, хянах чадваргүй болдог гэсэн маш буруу мессежийг тараадаг байна. Доорх гэрэл зургуудад америкийн сургуульд ямар хувцас өмсөхийг хориглодог талаар үзүүлжээ.

     

    Бэлтгэсэн Б.Агай

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй