ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нүүрний талыг бүрхсэн мэнгээ дахиж нуухгүй гэж шийджээ

    Бүтэн 14 жилийн турш маш зузаан крем, өө дарагч дор амьдралынхаа салшгүй нэг хэсэг болох төрөлх мэнгээ нуусан Лорен Фостер дахин нуугдахгүй байхаар шийджээ. Ухаан орсон цагаасаа л Лорен нүүрний мэнгэнээсээ болж олон асуудалд орж байсан бөгөөд 6 настайдаа бусдад дээрэлхүүлэхийн эрхэнд нүүрний будгаар нуух болсон байна. “Хүмүүс надтай нүдээрээ холбогдож ярих гэж их сандарч байгаа нь харагддаг, бас тэд миний мэнгэ рүү харахгүйн тулд надтай юм ярьдаггүй нь бүхнээс хэцүү” гэж Лорен ярьжээ. Бяцхан Лорен дөнгөж хоёрхон настайдаа толины өмнө суугаад нүүрнийхээ мэнгийг хүчлэн арчиж байгааг хараад ээжийнх нь зүрх өмрөх шахсан гэдэг. Гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр Лорен 17 удаа мэнгэ арилгах лазер ажилбар хийлгэсэн ч үр дүнд хүрээгүй. Одоо Лорен мэнгээ нуух биш өөрийнх нь чухал нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч бахархах болж, ойр орчмынхоо хүмүүст мэнгэ гэдэг энгийн зүйл, тухайн хүний нэг хэсэг гэдгийг ойлгуулахыг чармайж байна.

     

    Бэлтгэсэн Б.Агай

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй