ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ерээд оны хөвгүүдийн хамтлагууд ийм төрхтэй байжээ

    Өнөө цагт гоцлол дуучнаараа л дурсагдаж байгаа NSYNC хамтлаг "Tearin' Up My Heart", "Bye Bye Bye" зэрэг уран бүтээлүүдээрээ алдартай. Тэд загвар, спортын талд зоригтой ханддаг байсны тод жишээ нь энэхүү өнгөлөг дүр төрх юм. 

    NSYNC 2012 онд албан ёсоор тарсан ч 2013 онд эргэн нэгдэж MTV хөгжмийн наадамд Жастинд зориулж ая дуугаа өргөсөн билээ. Хөвгүүд жилийн дараа хамтлагийн гишүүн Крисийнхээ хуриманд гэрчээр оролцжээ. 

    Тухайн үед охид бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулж асан Backstreed Boys хамтлаг дэлхий даяар 175 сая ширхэг цомог борлуулсныг хэн ч мартах ёсгүй юм. Тухайн үедээ залуус бараан өнгөөр стилиэ тодорхойлж, өдөр ч шөнө ч гялалзсан хар өнгийн нарны шил зүүдэг байв.

    Тус хамтлаг 2013 онд 20 жилийн ойгоо нижгэр тэмдэглэж, бие даасан цомог гаргасан билээ. Тэд энэ намар Balmain болон H&M-ийн арга хэмжээнд  хамт оролцож, "Ододтой бүжиглэсэн нь" тэмцээнд дотны анд Никийгээ дэмжиж оролцсон. Гадаад төрхийн хувьд A.J, Кевин нар сахлаа ургуулахаар шийдсэн бол Бриан улам олон савхи, бүр өнгөлөг савхи өмсөх болжээ. Үүнээс бусдаар алдар BSB хөгшрөөгүй мэт санагдана. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй