Инстаграм дээр ихэр охид шинэхэн одод болон цойлон гарч ирж, аль хэдийн 20 мянга давсан дагагчтай болжээ. Гэхдээ тэд цэцэрлэгээ ч дүүргээгүй хүүхдүүд юм. Соёл урлагийн сэтгүүлч Люси Абир ихэр охидынхоо загварлаг хувцастай зургуудыг авч Инстаграмдаа оруулж эхэлснээр дөрвөн настай охид интернетийн шинэ одод болжээ. Белла, Клое охид аль хэдийн 21 мянган дагагч буюу дэмжигчтэй болсон байна. Охид энэ жилийн Халловений өдрөөр л гэхэд Chanel-ийн загвар зохион бүтээгч Карл Лагерфелд, Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур нарыг дуурайн хувцасласан байна. Охидын ээж Люсигийн хэлснээр охид анх төрсөн өдрийн урилгаа хэвлүүлэх гэж “Тиффанигийнд байрсан өглөөний зоог” кинонд домогт Одри Хепбурны бүтээсэн Холли бүсгүйн дүртэй адил хувцаслаж, зургаа авахуулжээ. Энэ зураг Инстаграмд орсны дараа охидын шүтэн бишрэгчид нэмэгдэж эхэлжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт