ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Исламын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний гэрэл зургууд

    Энэ оны зургадугаар сард Индонез улсан Ёгакарта хотод исламын гоо бүсгүйн олон улсын тэмцээн зохиогдсон байна. Тус тэмцээний ялагчийг өмнөх жилүүдийн гоо бүсгүйчүүд эсвэл хэн нэгэн “жентлмэн” биш харин  өнчин хүүхдүүд сонгожээ. Исламын миссийн тэмцээнийг гэрэл зурагт буулгаж баримтжуулсан сэтгүүлч Моник Жак ислам бүсгүйчүүд барууны охид бүсгүйчүүдээс ялгарах онц гойд зүйлгүй гэжээ. Ислам охид ч ялгаагүй нүүр будаг, телевизийн шоу, найзуудынхаа тухай их ярьдаг байна. Тус тэмцээний оролцогч Фатма Бен Гуефраче хижаб буюу толгойн арчуур зүүдгээс болж амьдрал нь ямар их хүндэрдэг талаар Ал Жазирад ярилцлага өгөхдөө “Франц улсад толгойн арчууртай явахад их хэцүү. Хүн бүрийн нүднээс гадуурхал харагддаг” гэжээ. Фатма мөн Европчууд энгийн ислам хүн, террорист хоёрыг ялгаж чаддаггүй гэж нэмж хэлсэн байна. Энэ тэмцээнийг анх 2011 онд Эка Шанти гэх ислам эмэгтэй санаачилсан байна. Тэрээр телевизийн сурвалжлагч байсан ч толгойн арчуураа авахаас татгалзсан учраас ажлаасаа халагдаж, энэ талаараа олонд дэлгэн дуулианы эзэн болж байсан хүн юм. Ислам гоо бүсгүйн тэмцээнд дэлхийн олон оронд амьдардаг исламын шашинт 18 залуу бүсгүй оролцжээ. Гоо бүсгүйчүүд тэмцээний үеэр Куран судрын сургаалиудаас уншиж, асрах газарт ажилласан байна.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй