Викториа Бекхэм, Дэвид Бекхэм нарын 13 настай хүү Ромео тун удахгүй болох зулсарын баярт зориулсан Burberry брэндийн хувцасны сурталчилгаан английн ододтой зэрэгцэн тогложээ. Ромео анх 2013 оны зун тус брэндтэй гэрээ байгуулж, сурталчилгаанд нь тоглож байжээ. 2000 онд дэлгэцнээ гарсан балетчин хүүгийн тухай “Билли Элиот” киноны 15 жилийн баярыг тохиолдуулж английн алдартнууд ийнхүү үсэрч зургаа авахуулж байна. Тэдний оролцсон гурван минутын кино тун удахгүй цацагдах аж. Английн алдарт хосын хоёр дахь хүү Ромео өнгөрсөн онд ч бас зулсарын баярт зориулсан сурталчилгаанд тоглож нэг бүр нь 1500 фунтын үнэтэй хүрмийн худалдааг АНУ, Европ, Ойрхи Дорнодод тус бүр 10 хувиар нэмэгдүүлсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт