Швейцарь улсын загвар өмсөгч 21 настай Конрад Аннерудтай танилцана уу. Тэрээр загвар өмсөхөөс гадна хөгжимчин, бармены ажил эрхэлдэг. Түүнийг жүжигчин Леонардо ДиКаприогийн залуугийн дүр төрхтэй адилхан гэж тааралдсан хүн бүр хэлдэг байна. Залуу хүү “Хүмүүс намайг нэрээр минь биш Лео гэж байнга дуудах хэцүү л дээ. Гэхдээ тэрэнтэй адилхан харагддагтай баяртай байна. Тэр царайлаг шүү” гэж ярьжээ. Өнөөдөр Инстаграм дээр 75 мянган дагагчтай болсон Леогийн “нууц хүү” олон нийтийн сүлжээний шинэ сенсаац болоод байна. Тэр өнгөрсөн зун Итали явахдаа үсээ хуссан бөгөөд энэ үед нь ч хүмүүс түүнийг Леотой адилхан гэж, зургаа авахуулъя гэж гуйгаад их төвөг удсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт