Easy rider-ын мотоцикл гэхээр хүн болгоны санаанд төрх нь буух биз. Гэхдээ тус мотоцикль дэлхийн түүхэнд байхгүй өндөр үнээр буюу 1,35 сая доллараар зарагджээ. Энэ манайхаар 2,4 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний өртөг юм.
Америкийн чоперчин Петр Фондагийн унаж хэрэглэдэг байсан 1969 онд үйлдвэрлэгдсэн “Easy rider” нэртэй мотоциклийг ийм үнэтэй зарагдана гэдгийг анхны эзэн нь төсөөлөө ч үгүй байсан биз. Тус мотоциклийн өвөрмөц, дахин давтагдашгүй хэв маяг олонд танигдахуйц, олон кинонд "тоглосон" зэрэг үзүүлэлт нь “Easy rider”-ыг маш их үнэтэй болгожээ.
“Easy rider”-ыг Америкийн үндэсний мотоциклийн музейд хадгалж байсан бөгөөд тус музейн хосгүй үзмэрүүдийг нэг юм. Тус үнэтэй мотоцикл “Captain America” кинонд гардагаар нь уншигчид та бүхэн андахгүй биз ээ. Ийнхүү “Easy rider” дэлхийн түүхэн дэх хамгийн үнэтэй зарагдсан мотоцикль боллоо.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт