Дэлхийн шоу цэнгээний төвд улаан хивсний ёслол гэдэг тухайн арга хэмжээнд олон нийтийн анхаарлыг татахын тулд хийж байгаа зардал ихтэй үйл ажиллагаа. Зардал ихтэй гэдгийн учир нь улаан хивсний ёслолын ард их хэмжээний валютын бизнес бий. Оскарын наадам, Грэмми, Алтанбөмбөрцөг зэрэг дэлхийн хэмжээний арга хэмжээнд хувцасаа, үнэт эдлэлээ сурталчлахын тулд компаниуд алдартай жүжигчин, дуучин, ер нь урлагийнханд мөнгө төлж хамтран ажилладаг. Зарим тохиолдолд эсрэгээрээ улаан хивсний ёслолд өмсөх хувцасаа компаниудаас зээлж, түрээсэлж өмсдөг хүмүүс ч байдаг. Гэлээ гэхдээ улаан хивсний ёслолын хамгийн их шуугиан тарьсан даашинзтай бүсгүйчүүдийн зарим нь ингэж их хичээл зүтгэл гаргаагүй энгийн л хувцастай, эсвэл бараг шалдан ирсэн байгааг доорх зургуудаас харж болно. Улаан хивсний ёслолын хамгийн их шуугиан тарьсан даашинзтай бүсгүйчүүдийн дунд Анжелина Жоли байх нь мэдээж. Түүний улаан хивсний ёслолд өмсөж ирсэн хувцаснуудын зургаар бүхэл бүтэн цуглуулга гаргасан ч хангалттай. Бид түүний хамгийн сэтгэлд хоногшсон даашинзнуудын талаар өмнө нь энэ мэдээндээ хүргэж байсан билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт