Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо пүрэв гарагийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив. Дараа нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм.
Засгийн газар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил, Нийгмийн даатгалын сангуудын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл, Засгийн газрын бүтцийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг татаж авсантай холбогдуулан байнгын хорооноос уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралддаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов. Энэ оны төсвийн тодотголын тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт