Өнөөдөр БНХАУ-ын Шензень хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Miss Model of the World-2015” тэмцээн 27 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Дэлхийн хэмжээний энэхүү гоо бүсгүйн тэмцээнд Монгол улсын төлөөлөгч Б.Гантогоо гурван ч шагналын эзэн болж, дэлхий дахинд эх орныхоо нэрийг дуурсгаж байсан билээ.
Өнгөрсөн онд “Мисс Монгол аялал жуучлалын холбоо”-ны тэргүүн Б.Гантогоо тус тэмцээний хүндэт шүүгч ажиллаж, манай улсын оролцогч О.Ариунзул амжилттай оролцож, шилдэг 10-т шалгарчээ. Тус тэмцээний шүүгчээр жил бүр БНХАУ-ын урлагын нэрт зүтгэлтэнгүүд болон, “CCTV” телевизийн ерөнхий захирал, засгийн газрын гишүүд ажилладаг байна.
Харин энэ жилийн тухайд А.Сайхантамир хэмээх шинэ залуу загвар өмсөгч эх орноо төлөөлөн оролцож байна. Тэрээр дэлхийн 63 улс бүсийн гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж байна. А.Сайхантамир нь энэ жил 20 настай, “Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч юм. Эх орноо төлөөлж оролцож байгаа гоо бүсгүйдээ амжилт хүсье.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт