Хүн бүр ажил хичээлдээ яарч байх үеэр хүүхдүүдийнхээ өдрийн хоолыг бэлдэж, боож баглана гэдэг завгүй эцэг эхчүүдэд хүнд байж болох талтай. Мөн өглөө, эсвэл урд орой бэлдсэн хоолыг хүүхэд өдөр халааж иднэ гэдэг эрүүл ахуй талаас тийм ч сайн биш. Яг ийм бэрхшээл тулгарч байгаа эцэг эхчүүдэд Smart Lunches хэмээх Бостонд төвтэй гарааны бизнесийн компани тусалж байна. Тэд эцэг эхчүүдэд зориулж хүүхдийнх нь өдрийн хоолыг зөөж авчирдаг. Тухайн сургууль энэ компанитай гэрээ хийж, харин эцэг эхчүүд нь хоол захиална. Ингэхдээ ямар хоол идэж болохгүй, юуны харшилтай, юунд дуртай, дургүй зэргийг нь сайтар тодорхойлж, эцэг эхийнх нь гэртээ хийдэг шиг хоолыг тус компани бэлдэж, хүргэнэ гэсэн үг юм. Сургуулийн цайны газраас ялгаатай нь зөвхөн танай хүүхдэд зориулж, зөвхөн нэг хүнд зориулсан орц найрлагатай хоол хийнэ. Эцэг эхчүүд бүтэн долоо хоногоор нь эсвэл өөрөө хоол бэлдэж амжихгүй болсон өдрүүддээ захиалга өгөх боломжтой. Smart Lunches компанийг 2011 онд хоёр ээж нийлж байгуулжээ. Анхандаа Бостоны хоол хүргэлтийн газруудтай гэрээгээр ажилладаг байсан бол одоо сургуулийн хүүхдийн хоолыг 6-7 ам.доллараар тусгайлан бэлдэж хүргэж өгч үйлчилж байна. Мөн үдийн хоолны гэрээ хийсэн сургуулиудад борлуулалтынхаа 1-2 хувийг шилжүүлж ажилладаг байна. Хоёр ээжийн нээсэн компани өнөөдөр 35 ажилтантай. Бостон, Филаделп, Вашингтон, Чикаго хотод 200 сургуультай хамтран ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт