ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шарон Стоне хүүхдүүдийнхээ төлөө тэсч үлджээ

    Жүжигчин Шарон Стоне эрүүл болж, эргэн ирлээ. Ирэх ирэхдээ бүр өнгөрсөн 14 жилд алдаж өнгөрүүлсэн бүхнээ олж авч, хийж чадалгүй хоцорсон бүхнээ нөхөхөөр яаран байна. Энэ бүхний эхлэл нь Харперс Базаар сэтгүүлд нүцгэн зургаа авахуулах байсан бол одоо шинэ киногоо сурталчилж байгаа юм.

    Тэрээр 2001 оноос эхлэн өөрт тохиолдсон олон хүнд бэрх үеийг зөвхөн үр хүүхдийнхээ төлөө даван туулсан тухайгаа мягмар гарагт нэгэн телевизийн ярилцлагын үеэр хэлжээ. Арвандөрвөн жилийн өмнө Шарон саа өвчинд нэрвэгдэж, улмаар тархинд нь цус харвасан байна. Түүнд тохиолдсон азгүй явдал ингээд зогсолгүй хэдхэн жилийн дараа нөхөр, сэтгүүлч Фил Бронстейнээс гэрлэлтээ цуцлуулж хүүхдээ асран хамгаалах эрхээ ч алджээ. Тэр явдлаас хойш бараг 10 жилийн дараа Шарон Стоне TNT-гийн “Agent X” кинонд тоглон эргэн ирлээ. Энэ жил 57 настай Шарон Стоне киногоо сурталчлах ажлынхаа хүрээнд телевизэд ярилцлага өгөхдөө хүнд хэцүү цаг үеэ дурссан байна. “Хүүхдүүд минь намайг харж, надаас л бүрэн хамаарч байсан учраас. Хэдийгээр хүүхдүүдтэйгээ би алсын зайнаас харьцдаг байсан ч тэд л намайг хөл дээр босгосон” гэж Шарон Стоне ярьжээ. Тэрээр Роан, Лайрд, Кинн гэх гурван өргөмөл хүүтэй билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй