ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мадоннагийн 19 настай эрх охин

    Дуучин Мадоннагийн охин Лола буюу Лоурдес Леон энэ сарын 14-нд 19 нас хүрчээ. Эцэг эхтэйгээ дотно, сайн харилцаатай Лола хоёр гарынхаа хуруундаа 'MOM', 'DAD' гэсэн үгсийг шивүүлжээ. Лолагийн шинэ шивээсний зургийг түүний дүү 15 настай Рокко нийтэд хуваалцсан байна. Мадоннагийн хайртай охины эцэг нь Куба гаралтай жүжигчин Карлос Леон. Карлос, Мадонна нар 1990-ээд оны дунд үе дотно харилцаатай байсан ч 1997 онд охиноо 8 сартайд хоёр тийш болжээ. Тэр үеэс хойш Карлос, Мадонна нар сайн найзуудын харилцаагаа хадгалж үлджээ. Мадоннагийн удаах хүү Рокко 15 настай, түүний эцэг нь Британийн найруулагч Гай Ричи юм. Мадонна Лола, Рокко нараас гадна Давид Банда, Мерси хөвгүүдээ Малави улсаас өргөж авсан билээ.  

    Лола өнөөдөр Мичиганы их сургуульд урлагийн чиглэлээр хоёрдугаар курст сурдаг. Ээжтэйгээ царай төрхийн хувьд нэлээд адилхан ч дууны урлагт биш загварын урлагт дурласан бөгөөд Vogue сэтгүүлд ажиллаж, 2010 онд Material Girl хувцасны брэндийг гаргах ажилд гар бие оролцжээ. Лола бусад залуу бүсгүйчүүдийн л адилаар гадаад төрхөө өөрчлөх дуртай. Урт үсийг имижээ болгосон залуу хатагтай үсээ олон өнгөнд оруулж будах дуртай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй