ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Ажил” хийлгүйгээр их мөнгө олцгооё

    Лондон хотын загварын коллежийг  2008 онд төгсөхдөө л Вивиане Жаегер, Эмма-Жейне Паркес хоёр аль нэг компанид орж, хүний дор ажиллахгүй гэдгээ мэдэж байлаа.

    Учир нь тэд их сургуульд байхдаа зохион бүтээсэн өнгөө өөрчилдөг борооны шүхрээ хэр сайн борлуулалттай бараа болохыг туршихаар шийдсэн байж.

    Амжилттай болно гэж итгэсний учир нь өнгө хувирдаг шүхрийн төслөөрөө аль хэдийн Германы Deutche банкнаас жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих тэтгэлэгт шалгарсан байлаа. Германчууд хоёр бүсгүйн төслийг ирээдүйтэй гэж дүгнэсэн байж.

    Эмма-Жейн “Бид хоёр энэ санаагаа амжилтад хүргэнэ гэдэгтээ маш их итгэлтэй байсан учраас ажилд оръё гэж бодоогүй. Ер нь насан туршдаа ажил хийхгүй байна гэдэг сайхан хэрэг” гэж ярьжээ.

    Бүсгүйчүүд хамгийн анхны захиалгаа TATE компаниас авсан бөгөөд тэр өдрөөс хойш 450 мянган ширхэг шүхэр худалдсан байна.

    Бороо ормогц өнгөө өөрчилдөг энэ шүхэр 2015 онд өмнөх жилийнхээс 300 хувь илүү худалдагдсан болохыг ТЕЛЕГРАФ мэдээллээ.

    Вивиане Жаегер, Эмма-Жейне Паркес нарын борооны шүхрээс эхэлсэн бизнес өнөөдөр хүүхдэд зориулсан борооны цув үйлдвэрлэх хүртэл өргөжөөд байна.

    Бүсгүйчүүд энэ санаа нь бүтээгүй тохиолдолд загварын салбарт хүч үзэхээр нөөц төлөвлөгөө гаргасан байж.

    Азаар бүсгүйчүүд өнөөдөр Б төлөвлөгөөнөөсөө хавьгүй илүү мөнгө олж байгаа юм.

    Эмма-Жейн өдөрт гурван цаг ажил хийдэг нь харилцагчид руугаа цахилгаан шуудан явуулах юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй