ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Люси Лю хүүхдээ салхилуулж явна

    Тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болсон шинэ ээж Люси Лю даваа гарагийн өглөө хүүхдээ салхилуулж явааг гэрэл зурагчид дуранд буулгажээ. Бусад ээжүүдийн адилаар энгийн даруу хувцасласан байгааг dailymail онцолсон байна. “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” киноны од Люси Лю өнгөрсөн наймдугаар сард хүүхэд төрснөөс хойш анх удаа хүүхэдтэйгээ хамт дуранд буусан нь энэ юм. Ийнхүү 46 насандаа ээж болсон Люси Лю хүүдээ Рокуэлл Ллойд Лю гэсэн нэр хайрлажээ. Алдарт жүжигчин бүсгүйн хүүхдийн эцэг хэн болох нь нууц бөгөөд хамгийн сүүлд бизнес эрхлэгч Ноам Готтесман, жүжигчин Уилл МакКормак, найруулагч Зах Элм нартай нэр холбогдсоноос хойш Люси хайр дурлалын харилцаа холбоогоо ихэд нууцлах болсон юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй