МҮОНТ-ийн “Амьдралд тавтай морил” 80 ангит кинонд гэрэл зурагчин Золоогийн дүрийг амжилттай бүтээсэн О.Дөлгөөн УДЭТ-ийн жүжигчин болсон. Өндөр босготой тус театрт хөл тавиад найруулагч Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжигт гол дүр бүтээсэн тэрээр тун удахгүй Төрийн соёрхолт найруулагч Наранбаатарын найруулга “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглох болжээ. Ийнхүү О.Дөлгөөн Монголын гурав дахь үеийн Жульетта болж байна. Тэрээр өмнө нь “Мөрөөдлийн театр”-ын “Миний нууц хүү” жүжигт тоглож байжээ.
Уншигчиддаа сонирхуулахад О.Дөлгөөн долдугаар ангийн сурагч байхдаа “Хана” аймшгийн кинонд тоглож байжээ. Тэрээр 2008 онд “Ромео, Жульетта” жүжгийг СУИС-ын төгсөх ангийн оюутнууд тоглож байхыг хараад Жульеттад тоглохсон гэсэн хүслээр тус сургууль элсч 2012 онд дүүргэжээ. “Амьдралд тавтай морил” киноноос хойш “Хамтран амьдрагч”, “Учрал”, “Маш нууц”, “Single Ladies 1, 2” уран сайхны кинонууд “Мөрөөдлийн театр”-ын шоу тоглолтуудад тоглож жүжигчин О.Дөлгөөн ур чадварын хувьд улам сайжирсаар байгаа билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт