Жүжигчин, НҮБ-ын хүмүүнлэгийн төлөөлөгч Анжелина Жоли Vogue сэтгүүлийн 11-р сарын нүүрийг чимж байна. Тэрээр энэ жил 40 настай ч 50 нас хүрэхсэн гэхээс яарч байгаагаа нуулгүй хэлжээ. Учир нь Анжелина Жолигийн ээж, эмэг эх нар нь 40 настай үеэсээ өндгөвчний хорт хавдраар өвдөж, улмаар удаан хугацаанд тэмцэлдсэний эцэст 50 нас хүрэлгүй хорвоог орхисон байна. Ээжийнхээ талаас хорт хавдрын гени өвлөн авсан Анжелина Жоли тус өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс хөх, өндгөвчөө өнгөрсөн жил авахуулсан билээ. “Үр хүүхдийнхээ өсч том болохыг хармаар байна” гэж хэлж байсан Анжелина 50 нас хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд нас нэмэх тусмаа аз жаргалыг улам бүр мэдэрч байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт