Их Британийн иргэн Мэгги Расселл 20 настай. Тэрээр тун удахгүй зохиогдох тэмцээнд хэрхэн бэлдэж байгаагаа сонирхуулсан байна. Бараг л хоосон ходоодтой, өдөрт дөрвөн цаг бэлтгэл хийсний үр дүн энэ бямба гарагт Австрали улсын Күйнсланд мужийн Алтан эрэгт болох World Beauty, Fitness and Fashion тэмцээний үеэр харагдах учиртай. Тэмцээний өмнөх энэ долоо хоногийг Мэгги "Гэдэс цэвэрлэх долоо хоног" болгожээ. Өөрөөр хэлбэл нүүрс ус агуулсан ямар ч хүнс хэрэглэхгүйн зэрэгцээ өдөрт хоёр удаа бэлтгэлд орох гэнэ. "Би долоо хоногийн зургаан өдөр хүндрүүлэгчтэй дасгал, cardio дасгалыг долоо хоногийн долоон өдөр, өдөрт хоёр удаа хийдэг" гэжээ. Мэгги өдөр бүр дөрвөн цагийг фитнесст өнгөрүүлэхийн зэрэгцээ 1100 калори илчлэг авдаг. Яг одоогийн байдлаар зөвхөн уураглаг хүнс болон ногоо хэрэглэж байгаа юм. Үүний зэрэгцээ өдөрт дор хаяж найман цаг унтаж амрахыг эрхэмлэдэг аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт