ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Make up artist А.Ундрал: Суурь будалт маш чухал!

    Тун удахгүй Халловены баяр болно. Улаанбаатар хотын залуус сүүлийн үед аймшгийн баярт ихээхэн ач холбогдол өгч, эртнээс бэлтгэлээ базаадаг болсон. Мөн охид бүсгүйчүүд ч make up stylist мэргэжлийн сонгох, сонирхох нь ихэссэн. Чухам энэ хоёр шалтгаанаар бид make up чиглэлийн авьяаслаг уран бүтээлчид дундаас А.Ундралыг сонгож, цөөн хором ярилцлаа. А.Ундралын хийсэн нүүр будалтуудыг ч уншигчиддаа сонирхуулж байна.

    Сайн байна уу? hiub.mn сайт авьяаслаг уран бүтээлчийг онцолж, бүхнээс түрүүнд мэдээлэл хүргэх болсондоо баяртай байна.  Та make up artist мэргэжлийг хаана эзэмшсэн бэ?

    Танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргье. Намайг Адъяагийн Ундрал гэдэг. Make up artist мөн гоо сайханч мэргэжлээр нийт долоон жил ажиллаж байна. Өмнө нь “Марал”, “Cotton”, “Grease”, “Cassandra”, “Great” зэрэг салонуудад ажиллаж ихээхэн туршлага хуримтлуулсан. Одоо “City” салоноо удирдан ажиллаж байна. Гоо сайхны салонд ажиллаж туршлагажих явцдаа олон зүйл сурч мэдсэний нэг нь л нүүр будалт, хувиргалт юм.

    Энэ чиглэлээр хэдэн жил ажиллаж байгаа вэ?

    Сүүлийн жилүүдэд make up artist-ын чиглэлийг сонирхож суралцах болсон. 2008 оноос make up artist-ийн чиглэлээр дагнан суралцаж, хамгийн сүүлд 2015 онд “Эхлэл Оргил Төгс” мэргэжлийн гоо сайхны холбооноос гоо засалчийн нэгдүгээр зэрэг авсан. Гоо сайханч хүн заавал энгийн болон гоёлын будалт хийдэг байх ёстой. Тэгэхээр 2008-2015 он хүртэл энэ чиглэлээр ажиллаж, сурсан байна.

    Сүүлийн жилүүдэд монголын залуучууд аймшгийн баярт ач холбогдол өгч, эртнээс хувирах дүрээ бодож, сайтар бэлдэж оролцдог болсон. Халловены баярт зориулсан ямар ямар будалт хийж байв?

    Халловены баяраар янз бүрийн дүрийн будалт хийнэ ээ.  Анх аймшгийн киноноос их айдаг байсан. Шарх, сорви, зомби зэргийг хийхэд цаг илүү зарцуулдаг. Бусад дүр харьцангуй амар. Одоо аймшгийн кино харин ч сонирхолтой болсон. Кино үзэж шинэ будалтын санаа олдог.

    Олон цаг зарцуулж хийсэн бүтээл тань хэдхэн цаг амьдардаг нь  харамсалтай. Гэхдээ нүүр будалтын ачаар охид бүсгүйчүүд өөртөө итгэлтэй болдог нь үнэхээр сайхан. Халловены баярын будалт хийхэд үнэ ханш дунджаар ямар байдаг вэ?

    Үнэ ханш янз бүр байдаг. Манай салон бол ажилалгаанаас хамаарч арван мянгаас эхэлдэг.

    Make up artist хүний хувьд охид бүсгүйчүүдэд өгөх нүүр будалтын амин чухал зөвлөгөө юу байх бол?

    Охид бүсгүйчүүд минь өөрийгөө ямар ч үед зөв буддаг болоосой. Өдөр тутмын будалтыг яаж зөв хийх тухай заадаг сургалт олон болсон. Эдгээрт хамрагдаж өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй гэж зөвлөх байна.

    Нүүрээ төдийлөн сайн будаж чаддаггүй бүсгүйчүүд үндсэндээ нүүрнийхээ аль хэсэгт анхаарвал цэвэрхэн харагдах вэ?

    Хараад байхад охид бүсгүйчүүд нүдээ л гоё будвал бусад нь яахав гэдэг. Гэтэл суурь будалт маш чухал. Сууриа гоё тавиад уруул нүдээ бүдэг будсан ч гоё харагддаг. Ингэж будсанаар охид бүсгүйчүүд маш цэвэрхэн харагддаг давуу талтай.

    Охид  бүсгүйчүүдийн нүүр будалтын гол алдаа нь юунд байна вэ?

    Гэрэл сүүдрээр нүүрээ зөв хэлбэржүүлж чаддаггүй нь харагддаг. Зүгээр л хамар болон шанаагаа борлуулаад л болно гэсэн ойлголттой. Ямар ч уусгалт хийгээгүй, зураас тавьсан байгаа нь гол алдаа.

    Make up artist хүн өөрөө Халловенаар  ямар дүрд хувирах бол гэдэг их сонирхолтой байна?

    Одоогоор ямар дүрд хувирахаа бодож олоогүй байна. Юун түрүүнд үйлчлүүлэгчдээ хувиргаж, баярт нь явуулна. Тэр үед олон сайхан санаа төрөх байх.

    Цаг гаргаж сонирхолтой яриа дэлгэсэнд баярлалаа. Танд амжилт хүсье.

    Баярлалаа. Танай хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй