Монголын театрын түүхэнд “Ромео Жульетта” бүтээл анх 1966 онд Хүүхэд Залуучуудын Театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан. Харин 30 жилийн дараа 1996 онд УДЭТ-т найруулагч Ч.Найдандорж үзэгчдийн хүртээл болгож, тухайн жилийнхээ “Гоо марал” шагналын “Шилдэг жүжиг”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эмэгтэй дүр”-ийг шагналыг авч байжээ. "Тэр үед танхим дүүрэн үзэгч, нижгэнэсэн алга ташилт сэтгэл догдолсон залуусын уухайн түрлэгтэй исгэрэх чимээнд театрын байр бараг ганхаж байх шиг санагддаг байж билээ" гэж уран бүтээлчид өнөө хэр дурсан ярьцгаадаг.
1996 онд ийнхүү үзэгчдийн хүртээл болсон “Ромео Жульетта” жүжгийн бүрэлдэхүүнд найруулагч Ч.Найдандорж, зураач Я.Санжаасүрэн, хөгжмийн зохиолч Х.Булган нар ажиллаж Ромеод О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, Жульеттад И.Одончимэг, Г.Урнаа, Тибальдад Л.Дэмидбаатар, Капульеттад П.Цэрэндагва, Өрлөг эхэд С.Сарантуяа, Лоренцо ламд Л.Жамсранжав, Парис гүнд Б.Жаргалсайхан нар тоглож байсан. Харин энэ удаад 19 жилийн дараа Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа дахин шинээр бүтээн туурвигдаж шинэ зууны үзэгчдийн сэтгэл оюуныг мялаах гэж байна.
Б.Ариунаа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт