ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Их хотын хямдрал” худалдаа төв талбайд болно

    Нийслэлийн 376 ойг угтаж  “Их хотын хямдрал” худалдааг 3 дахь жилдээ Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү хямдралт худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр нийслэлийн удирдлагууд уулзлаа.
    Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд өнгөрсөн жил “Их хотын хямдрал” худалдаанд аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцож, иргэддээ олон бэлэг барьж 1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 300 мянган иргэнд ажил үйлчилгээгээ сурталчилсан. Энэ жил ч идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна гэж онцолсон.
    Аж ахуйн нэгжийн удирдлагууд “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, иргэддээ бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, зарж борлуулах боломжийг олгодог  нийслэлийнхэндээ баярлалаа” гэсэн юм.


    Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Их хотын хямдралтай худалдаанд оролцдог аж ахуйн нэгжүүддээ баярлалаа.Та бүхний ажил хөдөлмөрийн үр дүн, төлсөн татвараар төрөлх хотын маань хөгжил дэвшил ахидаг. Нийслэлийн нэг хувийн татварыг аваад бид юунд хэрхэн яаж зарцуулсанаа та бүхэндээ, иргэддээ эргэн тайлагнах болно. Энэ мөнгө иргэдийн эрүүл аюулгүй, тохилог, дулаан  сайн сайхан амьдралыг бий болгоход зарцуулагдах юм. Та бүхний ажил үйлс үргэлж өөдрөг байх болтугай. Их хотын хямдралтай худалдаандаа идэвхитэй оролцоорой” гэж уриаллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй