Хошин урлагийн "Маск" продакшныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орноо тойрч, уран бүтээлээ хүргэх аялалд гарчээ. Нийслэл хотоос 9-р сарын 25-нд хөдөлсөн тус продакшны уран бүтээлчид энэ хугацаанд Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай зэрэг есөн аймаг, хоёр сумын ард иргэдэд хамгийн сүүлд тоглосон шоу тоглолтоо толилуулсан байна.
“Маск” продакшныхан өнөөдөр Хөвсгөл аймагт тоглох бөгөөд Эрдэнэт, Булган, Сэлэнгэ, Дархан аймаг, Зүүн хараа хотод тоглоод нийслэлд ирнэ. Улаанбаатар хотод гурав хоног амраад эх орныхоо зүүн аймгуудыг зорих юм байна.
Уншигч та бүхэнд “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэгийн аялан тоглолтын явцад өөрийн фэйсбүүктээ хуваалцсан селфи зургуудаас хүргэж байна. Г.Чулуунцэцэг хамгийн сүүлд “Такси” кинонд тоглож, дэлгэцийн уран бүтээлийнхээ тоог нэгээр нэмсэн билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт