ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрчүүдэд дуулгах сонин мэдээ: Playboy нүцгэн зураг нийтлэхээ зогсооно

    Эрчүүдэд зориулсан домогт хэвлэл Playboy бүрэн нүцгэлсэн эмэгтэйчүүдийн зураг нийтлэхээ болино. Интернет хэт хөгжсөнөөс үүдэн тус сэтгүүлийн хэвлэгдэх тоо 1975 оны үеэс 85 хувиар буурчээ. Ирэх гуравдугаар сараас Playboy сэтгүүлд дур булаам охидын зураг бүрэн нүцгэн байдлаар хэвлэгдэхээ бүр мөсөн зогсох тухай шийдвэрийг үүсгэн байгуулагч өвгөн Хью Хефнер ч баталсан байна. Тус сэтгүүл 40 жилийн өмнө 5.6 сая хувь хэвлэгддэг байсан бол өнөөдөр ердөө 800 мянган хувь тараагдаж байна. Борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасныг дурдах хэрэгтэй. Учир нь тус сэтгүүл бүрэн нүцгэлсэн бүсгүйчүүдийн зургийг веб сайтдаа тавьдаг болсноос хойш зорилтот хэрэглэгчдийн нас 47 байснаас залуужиж 30 болсон байна. Дашрамд сонирхуулахад Playboy сэтгүүлийн анхны дугаар 1953 онд хэвлэгдэж, нүүр хуудсанд нь домогт Мерилин Монро заларч байжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй