ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ричард Гир орон гэргүй байхын зовлонг мэдэрчээ

    People сэтгүүлээс өнөө цагийн хамгийн секси эрээр нэг бус удаа нэрлэгдсэн Ричард Гирийг орон гэргүй хүний дүрд хувиран Нью-Йоркын гудамжаар явахад хэн ч анзаарч, тусалсангүй. Энэ явдалд маш их гонсойж байгаагаа Ричард Гир пүрэв гарагт өөрийнхөө Фэйсбүүкт бичжээ.

    Энэ жил 66 настай жүжигчин “Хүмүүс миний хажуугаар зөрж өнгөрөхдөө, зэвүүцэн харж байлаа” гэжээ. Орон гэргүй байх ямар хэцүүг би мэдэрлээ, зөвхөн ганц хатагтай л надад  хоол өглөө. Өнөөдрийн болсон явдлыг хэзээ ч мартахгүй гэж үргэлжлүүлэн бичсэн байна. Жүжигчин Ричард Гир бид ямар их ерөөгдсөн хүмүүс гэдгээ мартаж болохгүй гэж хүн төрөлхтөнд сануулжээ.

    Ийнхүү орон гэргүй эрийн дүрд хувирч өдрийг өнгөрүүлснийхээ дараа Ричард Гир Нью-Йоркын гудамжинд таарсан орон гэргүй хүн бүрт халуун хоол, 100 ам.доллар өгсөн байна. Ийнхүү алдарт жүжигчин Гир өөрийн мөрөөдлийн дэлхий ертөнцийг бий болгох өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхийг уриаллаа. Ричард Гирийн өмссөн хувцас, бий болгосон дүр нь 2014 онд дэлгэцнээ гарсан "Time Out of Mind" киноны гол дүр Жоржийнх. Жорж хэмээх сэтгэцийн өвчтэй эрэгтэйн нүдээр Нью-Йорк хотод тулгамдаад буй орон гэргүй иргэдийн асуудлыг хөндсөн уран бүтээл юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй