Жеймс Бонд цувралын 23 дахь анги Skyfall нэртэйгээр гарч, киноны дуу Оскарын наадмаас шагнал атгаж байсан нь саяхан мэт. Аль хэдийн гурван жил өнгөрч. Гурван жил өнгөрсөн ч энэ киноны талаар бидний мэддэггүй, бүр зайлшгүй мэдэх ёстой зүйл бас үлдсэн байна. Орчин цагийн Жеймс Бонд энэ жил 47 нас хүрч буй английн жүжигчин Даниел Крег зураг авалтын үеэр монгол хувцас өмсчээ. Бүр тодруулбал Даниел Крегийн өмссөн ноолууран цамц N.Peal хэмээх Лондон хотод төвтэй тансаг зэрэглэлийн ноолууран нэхмэл хувцасны брэнд юм. Тус брэнд түүхий эдээ манай улсаас экспортлодог байна. Жеймс Бондын өмссөн монгол ноолууран цамц 219 фунт буюу 660 мянган төгрөгийн үнээр онлайнаар худалдаалагдаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт