ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэтгүүл зүйн салбарын урлагийн авьяастнуудыг дахин тодруулна

    Монгол улсад үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжөөд 103 дахь жилтэйгээ золгож, халуун ам бүл ч өнөр болжээ. Түүхт ойн баярын хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам” хоёр дахь удаагаа болно. Үзэг нь хурц, үг нь мэргэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын урлагийн авьяасыг нээн харуулдаг тус наадам энэ сарын 16,17-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулагдах юм. Өмнөх жилийн адил уран уншлага, хөгжим, бүжиг, язгуур урлаг, багийн мэндчилгээ, дууны төрлөөр зохиогдоно.

    Уншигчиддаа сонирхуулахад “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам” зохион байгуулагдсан эхний жил "Уран уншлага" төрлийн гранпри шагналыг “ETV” телевизийн нэвтрүүлэгч, редактор Я.Болорчимэг хүртсэн. Тэрээр Дэндэвийн Пүрэвдоржийн "Бөмбөл Эрдэнэ" найраглалыг сонгож, их наадамд оролцсон байна. Дэд байрт “Айст - Монголиа” телевизийн уран бүтээл эрхэлсэн орлогч захирал Т.Байгальмаа, гутгаар байрт МҮОН-ийн “Шинэ Монгол” чөлөөт радиогийн нэвтрүүлэгч А.Алтанхүү, тусгай байрт “Хэнтийн мэдээ” сонины сэтгүүлч Д.Бат-Эрдэнэ нар шалгарч байжээ.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй