ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын анхны тоглолт маргааш болно

    "Шинэ үе" продакшны жүжигчин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар маргааш буюу 9-ны өдөр анхны хамтарсан тоглолтоо хийнэ. Монгол бөхийн өргөөнд 19 цагаас эхлэх “Хайрын тэнгэр диваажин” тоглолтын тасалбар гурав хоногийн өмнө 100 хувь борлогдсон байна. Тус тоглолтонд залуу дуучид нийт 17 уран бүтээлээ хүргэх бөгөөд Дархад ардын харилцаа дуугаар бэлэг барихаар зэхэж байна. Мөн жүжигчин Л.Сөрөлт “Хөвсгөл” найраглалыг бүрэн эхээр нь унших юм. Тоглолтонд урилгаар “Шинэ-Үе” продакшн, “Хөсөгтөн” хамтлаг, “Маршал” хамтлаг, цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлаг, дуучин Э.Төрмандах, О.Гансувд, П.Баярцэнгэл нар оролцож, нийт хоёр цаг 30 минутийн тоглолтыг үзэгчдэд өргөн барина. Анх “Хөөрхөн” дууг хослон дуулсан Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар тоглолтынхоо дараа анхны хамтарсан цомгийнхоо ажилд ханцуй шамлан орох гэнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй