Богд хааны ордон музейн замын эсрэг талд шинээр нээгдсэн “Гэгээнтэн энтертайнмент төв” кино сонирхогчдын цуглардаг шинэ халуун цэг болоод байна. Учир нь 2012 онд Холливудын алдарт “Dolby” кино театрт анх нэвтэрсэн, дууны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи Dolby Atmos-ийг суурилуулсан Монголын хамгийн анхны кино театр нь “Гэгээнтэн” юм .
Тэгвэл үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа жүжигчин Мэтт Дэмоны гол дүрийг нь бүтээсэн “Марсын иргэн” кино маргаашнаас буюу 10-р сарын 9-нөөс “Гэгээнтэн энтертайнмент төв”-д гарч эхэлнэ. Зохиолч Энди Вейрийн 2011 оны “Марсын иргэн” зохиолыг Дрью Годдард кино зохиолд хөрвүүлж, найруулагч Ридлей Скотт шинжлэх ухааны уран зөгнөлт бүрэн хэмжээний кино болгожээ. Та бидний сайн танил жүжигчин Мэтт Дэмон нас барсанд тооцогдож Марс гараг дээр ганцаараа үлдсэн сансрын нисгэгч бөгөөд амьд үлдэж, эх дэлхийтэй холбоо тогтоон, гэртээ эргэж ирэхийн тулд хэрхэн тэмцэж байгааг энэ киноноос Dolby Atmos дуугаралттайгаар үзэх боломжтой.
Дашрамд сонирхуулахад киноны зураг авалт өнгөрсөн 11-р сард Унгар улсын Будапешт хотод эхэлж хоёр сарын хугацаанд үргэлжилжээ. “Марсын иргэн” кинонд зориулж 20 өөр тайз зассан нь кино урлагийн түүхэн дэх хамгийн том тайзны нэг хэмээн тэмдэглэгдэн үлдэж байна. Тус кино 9-р сарын нэгэнд Торонтогийн олон улсын кино наадмын үеэр анх үзэгчдийн хүртээл болсон. Харин 9-р сарын 30-нд Их Британид, 10-р сарын 2-нд АНУ-д нээлтээ хийсэн. “Марсын иргэн”-ийг 2D болон 3D хувилбараар бүтээжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт