ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Том Круз, Николь Кидман нар өргөмөл охиныхоо хуриманд оролцсонгүй

    Холливудын домогт сайхан хос хэмээн түүхэнд үлдсэн Том Круз, Николь Кидман нар 1990 онд гэрлэсэн. Тэд албан ёсоор гэр бүл болсон даруйдаа л Изабелла охиныг үрчилж авч, эцэг эх байхын жаргалд умбажээ.

    Алдарт жүжигчдийн том охин Изабелла нас биед хүрч 9-р сарын 18-нд Макс Паркер хэмээх англи залуутай Лондонд гэрлэжээ.

    Охин эцэг Том Крузынхээ сайнтлоги шашны ёсоор хуримласан ч энэ хуриманд эцэг эхээ оролцуулаагүй байна. Олны танил эцэг эхийг нь дагаж ирэх хэвлэлийнхэнд баярын өдрөө булаалгахгүй гэсэндээ тэднийг уриагүй гэж английн dailymail тайлбарлажээ. Ямартай ч даруухан хуримын ёслолын бүх зардлыг 53 настай жүжигчин Том Круз төлсөн байна. Мөн 22 настай Изабеллын ээж Николь Кидман хуримын өдрийнх нь өмнөх орой залуу хосын хамт зоог барьсан гэх мэдээлэл байна.  

    Дашрамд сонирхуулахад Изабелла эцэг эхийнхээ мэргэжлийг сонгоогүй ч урлагт ойрхон нэгэн. Тэрээр Лондон хотын Vidal Sassoon-д үсчин, нүүр будгийн мэргэжилтнээр ажилладаг байна. Харин түүний нөхөр нь мэдээллийн технологийн мэргэжилтэн юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй