iTunes-ээр дуу хөгжим сонсох болсон өнөө цагт mp3 тоглуулагч хүртэл хоцрогдсон технологи болсон гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Тэгвэл цахим эриний ухаалаг утас хэрэглэгчид өнгөрсөн зууны хөг аялгуу, дуу хөгжмийг илүүтэй сонирхох боллоо гэсэн мэдээ байна. Бүр тодруулбал кассет эргэн иржээ. АНУ-ын National Audio Co компанид дуртай дуу хөгжмөө кассетаар сонсох хүсэлтэй иргэд олноороо хандах болсон байна. Тооны хэлээр илэрхийлвэл 1970-аад оны хуучин тоглуулагчаар кассет тоглуулах хэв маяг дэлгэрснээр 1969 онд байгуулагдсан National Audio компани өнгөрөгч онд 10 сая ширхэг кассет худалдсан байна.
Кассетны түүхийг эргэн сөхвөл 1980-аад он оргил үе нь байсан юм. Тун ч удалгүй компакт диск, интернетээс татаж авах боломжтой дижитал файлуудад кассет зайгаа тавьж өгсөн. Одоогоос 14 жилийн өмнө буюу 2001 онд кассет хөгжмийн худалдаанд ердөө дөрөвхөн хувийг эзэлж байв. Өмнө нь жилд тэрбум кассет худалдаалагддаг байсан бол 2005 он гэхэд дэлхий даяар ердөө нэг сая ширхэг хүрэхгүй кассет худалдагджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт