ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Путины хөргийг 5000 хонгиогоор бүтээв

    Украйны нэгэн уран бүтээлч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Дайны дүр төрх” гэж үзжээ. Түүнийг Нью-Йорк хотод НҮБ-ын ассамблейд оролцож байхад Украйн зураач Дариа Марченко энэ бүтээлээ Вашингтонд танилцуулсан байна. Энэ хөрөг зургийг таван мянган ширхэг хонгиогоор бүтээсэн.Харин хонгионуудыг зүүн Украйны нутгаас буюу засгийн газрын цэргүүд Оросын дэмжлэгт салан тусгаарлагчидтай дайтаж буй галын шугамнаас авчирсан байна. Уран бүтээлч Дариа Марченко “Энэ дайнд Украйнчуудын амсч буй гарз хохирол улам нэмэгдэж байна. Ард түмнийхээ мэдэрч буй энэлэл, уй гашууг таван мянган хонгиогоор илэрхийллээ” гэжээ. Цор ганц хөрөг бүхий үзмэртэй тус үзэсгэлэнг үзэж сонирхож байгаа хүмүүс хөрөг зургийн өмнө тавьсан өргөстэй торыг ихэд сониучирхаж байна. Үүгээр зогсохгүй танхимын гэрэл өөрчлөгдөхөд Путины царай баяртай, айсан, аймшигт чөтгөрийн дүр төрх зэргээр өөрчлөгддөг байна. “Дайны дүр төрх” бүтээл тун удахгүй Итали, Их Британи, Энэтхэг улсын үзэгчдэд хүрэх юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй