ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Калифорн муж үхэх эрхийг хуульчлав

    Даваа гарагт Калифорн мужийн захирагч Жерри Браун ABX2 15 нэртэй актанд гарын үсэг зурж баталгаажууллаа. “Амьдралаа төгсгөх сонголтын акт” хэмээх энэ хуулийг эдгэршгүй хүнд өвчтэй иргэд ихээхэн дэмжиж байна.

    Хуулийн дагуу үхэх эрхээ эдлэхийг хүссэн иргэд эмчийн жороор өндөр тунтай эм авах юм байна.

    Харин “Калифорнчууд бусдын тусламжтай амиа хорлохын эсрэг”, “Эрүүл мэндийн ажилтны ёс суртахууны академи”, “Калифорнийн Католик Конференс”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрхийг хамгаалах байгууллага” зэрэг эвсэл холбоод энэ хуулийг хүчтэй эсэргүүцэж байна.

    Олон жилийн турш Доктор Жак Кеворкиан гэгч хүн үхэх эрх, бусдын туслалцаатай амиа таслах гэх ойлголтын талаар нийгэмд таниулж иржээ. Мичиган мужийн иргэн, эмгэг судлаач тэрээр өөрийн төрөлх муждээ энэ төрлийн хууль батлуулахад түлхэц үзүүлсэн төдийгүй хэд хэдэн өвчтөнд энэ эрхээ эдлэхэд нь тусалсан байна.

    Түүнчлэн өнгөрсөн онд энэ хуулийн нүүр царай болсон Бриттани Мэйнард гэх бүсгүйн түүхийг жишээ татаж болно.

    Бриттани Мэйнард 2014 оны шинэ жилээр өөрийгөө тархины хавдартай гэдгээ мэдээд хэдэн сарын дараа 30  насны төрсөн өдрийнхөө эмнэлгийн байгууллагын тусламжтайгаар хууль ёсны дагуу амьсгал хураахын тулд Калифорноос Орегон руу нүүсэн байна. Тэрээр олон сар жилээр бие сэтгэлийн зовлон зүдгүүр амсаж байгаа хүнд л энэхүү сонголтыг хийх эрх бий, өөр хэнд ч биш гэж CNN-д ярилцлага өгөхдөө цохон тэмдэглэж байжээ. Бриттани Мэйнард өнгөрсөн 11-р сард өөрийнхөө шийдвэрээр амьсгал хураасан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй