ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спортын жинхэнэ мөн чанарыг таниулсан хүү

    Английн Касл Ховард хотод болсон хүүхдийн триатлоны тэмцээний үеэр сонирхогчийн хийсэн дүрс бичлэг олон сая хүнд хүрчээ. Энэ бичлэгт дугуйт таягтай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэмцээний барианд таягаа хаян гүйн орж байгаа үйл явдлыг үзүүлжээ. 100 метрийн зайд усанд сэлж, 4 км дугуй унан, 1.3 км зайд гүйх ёстой энэхүү гурван төрөлтийн тэмцээн долдугаар сард зохиогдсон юм. Хэдийгээр тэмцээнд хамгийн сүүлд барианд орсон ч хүү огтхон ч гутраагүй байна.

    Өөрийгөө ялан дийлсэн энэхүү зоригтой үйлдлээрээ найман настай Бэйли Мэттьюс “Британий бахархал” шагнал гардуулах ёслолын “Эр зоригт хүүхэд” төрөлд шалгарч, английн урлаг, спортын алдартнуудаас шагналаа гардан авлаа. Энэ үеэр тайзны ард домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмтэй ч уулзсан байна.

    Бэйли 9 долоо хоногийн өмнө дутуу төрж, нэг ой 8 сартайдаа хэл яриа, хөдөлгөөнд нөлөөлдөг нугасны мэдээ алдалт эмгэгтэй гэж оношлогдсон байна. Гэсэн ч Бэйли хүү өөрийгөө бусдаас өөр гэж боддоггүйн зэрэгцээ, олон тэмцээн уралдаанд сорьдог байна. Хүүхдийн гурван төрөлтийн тэмцээн ч хүүгийн оролцдог энгийн нэг үйл ажиллагаа байсан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй