Хүний амь амьдралын эх булаг нь эмэгтэй хүн гэдэг ч хүүхэд төрүүлж, жин нэмсэн эмэгтэйчүүдийг гуалиг байх ёстой гэж сэтгэлийн хямралд оруулах явдал өнөөгийн нийгмийн энгийн үзэгдэл. Тэгвэл гэрэл зурагчин Жейд Беалл амаржсан эхчүүдийн гэрэл зургийг ямар ч засваргүйгээр толилуулсан байна. Энэ бүтээлээрээ нярайлсны дараа өмнөх бие галбиртаа орох ёстой гэсэн нийгмийн шахалт шаардлагыг арилгахыг зорьжээ. Жейд Аризона мужид амьдардаг бөгөөд мэс заслын шарх, арьсны язралтын муухай сорвитой болсон ч эх хүн болсондоо бахархаж нүцгэн зургаа Фэйсбүүктээ хуваалцжээ. Түүний энэ санаа олон эхчүүдэд таалагдаж, ямар ч засваргүй үзэсгэлэнтэй ээжүүд нэгдэн, гэрэл зургаараа ном гаргажээ. Харамсалтай нь өнөөдөр Жейд Беаллын хувийн фейсбүүк хуудсыг нүцгэн хүмүүсийн зураг тавьсан учраас түр хугацаанд хаасан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт