ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хазаад байна уу?

    Нялх, бага биш 3-5 настай хүүхдүүд бусдыг хазах үед эцэг эхчүүдийн арга барагддаг.  Хичнээн тайлбарласан ч найзыгаа, аав ээжийгээ хаздаг хүүхэдтэй яаж харилцах ёстой вэ?

    Сэтгэл зүйч Б.Сайнзаяа ингэж зөвлөж байна.

    Хазах рефлекс нь шүдний ургалттай холбоотой, мөн өсөн торниж байгаа гэр бүлийн таагүй уур амьсгал, шаралхуу зан, бухимдал мэдрэмжээ илэрхийлж сураагүй байгаатай хамаатай байдаг.

    Тиймээс хүүхдэд хазах байдал илэрч байвал шүдний эмгэг байгаа үгүйг оношлуулан, зан төлөвт нь анхаарч залруулж учирлаж,  тэвчээрт сургах нь чухал.

    Хазуулсан найз нь өвдөж байгаа, би буруу үйлдэл хийвэл яах билээ гэдгээ мэддэг болох хүртэл нь загинаж зандралгүй, зөв дадалд сургахад тэвчээртэй хандах нь эцэг эхийн болон багш, ойр дотны хүмүүсийн үүрэг юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй