ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эх орныхоо гоо бүсгүйчүүдийг танилцуулж байна

    “Мисс Монголиа” холбооноос 2004 оноос хойш зохион байгуулж байгаа гоо бүсгүй шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. Энэ жилийн "Мисс Монголиа"-д 60 гаруй бүсгүй бүртгүүлснээс 11 бүсгүй төгсгөлийн шатанд үлджээ.

    Шилдэг оролцогчдын загварын шоу 30-ны өдөр МRQ 27 клубт болох бол 10-р сарын 3-ны өдөр финалын шалгаруулалт Тусгаар тогтнолын ордонд болно.

    “Мисс Монголиа 2015” тэмцээнд түрүүлсэн бүсгүй ази тивд нэгдүгээрт бичигддэг “Miss International”  тэмцээнд оролцох эрхийн эзэн болно. Мөн шилдэг оролцогчдод  “Miss University” “Miss Tourism World” тэмцээнүүдэд орох боломж нээгддэг.

    “Мисс Монголиа” холбоо нь өнөөг хүртэл нийт 30 гаруй бүсгүйчүүдийг эх орноо төлөөлөн олон улсын томоохон миссийн тэмцээнд  оролцох боломжийг олгож,  эх орноо сурталчилан таниулах үйл  хэрэгт хувь нэмрээ оруулсаар байна. 

    Уншигчиддаа эргэн сануулахад 2004 оны мисс Ч.Содтуяа, 2005 оны мисс Гантогоо нар олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргаж байсан билээ. Үүгээр зогсохгүй 2011 оны тэргүүн мисс И.Төгсөө “Miss International 2011”  79 орны миссүүдээс гуравдугаар байр эзэлж монгол бүсгүйн гоо үзэсгэлэн оюун ухааныг гайхуулсан билээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй