ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    НАТО-ийн төлөөлөгч Монголд ажиллаж байна

    Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Умард Атлантын Гэрээний Байгууллага (НАТО)-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоу-г хүлээн авч уулзлаа.

    Тэд Монгол, НАТО-гийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

    Монгол Улсын олон тулгуурт, бие даасан, төвийг сахисан, нээлттэй гадаад бодлогын хүрээнд НАТО-тай түншлэлийн харилцаа хөгжүүлж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тэмдэглээд, Монгол Улс дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг онцлон дурдав.

    Өнгөрсөн хугацаанд манай улс НАТО-гийн “Partners across Globe” хэмээх түнш орнуудын нэг болж, 2012 онд Түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөрийг баталжээ. Манай улс НАТО-тай аюулгүй байдлыг бэхжүүлэх, зэвсгийг үл дэлгэрүүлэх, батлан хамгаалах бие бүрэлдэхүүний чадавхийг сайжруулах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй