ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төр 286 аж ахуйн нэгжид 176.2 тэрбум төгрөгийг векселиэр олгоно

    УИХ-ын 2015 оны 7 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 282 дугаар тортоолын дагуу Монгол Улсын 2008-2014 оны төсвийн тухай хуульд тусгагдаж, тухайн төсвийн жилд бүрэн санхүүжигдээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий  нийт 235 төсөл, арга хэмжээний  ажлын санхүүжилтыг векселиэр баталгаажуулахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн мэдээллийн дагуу нийтдээ 235 төсөл, арга хэмжээг хянаж давхардсан тоогоор 286 аж ахуйн нэгжид 176.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдохоор байна. Үүнд:

    1.  Монгол Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар тогтоолын 1.2-т заасан Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны 1 дүгээр 1-ний байдлаар 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй  44.03 тэрбум төгрөгийн нийт 100 төсөл, арга хэмжээний ажил,

    2.  Монгол Улсын төсвийн 2012-2014 оны хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл  99.1 тэрбум төгрөгийн  нийт  39 төсөл арга хэмжээний ажил,

    3.  Монгол Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан векселиэр санхүүжүүлэх нийт 32.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дүн бүхий 96 төсөл, арга хэмжээний ажлыг хамруулсан.

    Энэ онд векселиэр баталгаажуулан төсөл, арга хэмжээний ажлыг санхүүжүүлсэн дүнг хүүгийн төлбөрийн хамт дараа онд улсын төсөвт тусгах замаар арилжааны банкуудад эргэн төлөх юм.

    Векселиэр баталгаажуулсан төсөл, арга хэмжээний ажлыг мөнгөжүүлэх

    Векселийн тухай хуулийн дагуу Сангийн яам арилжааны банкуудтай гэрээ байгуулж Монголбанкнаас үнэт цаас худалдан авч вексель бичин аж ахуйн  нэгжүүдэд олгож улмаар аж ахуйн нэгжүүд холбогдох банкуудаар дамжуулах векселийг мөнгөжүүлнэ.

    1. Зээлийн үлдэгдэл, 2. Векселийг мөнгөжүүлэх чадавх зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн найман арилжааны банкуудаар дамжуулан векселийг мөнгөжүүлэхээр сонгоод байна.

    Векселиэр санхүүжүүлэх арга  хэмжээний үр дүн

    Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын 2008-2015 оны төсвийн тухай хуулийн дагуу төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилт, Засгийн газар, гүйцэтгэгч компани, арилжааны банкууд хооронд үүссэн өр, авлагын асуудлыг шийдвэрлэж, бодит эдийн засаг, банк, санхүүгийн салбарыг дэмжсэнээр манай улсын санхүүгийн тогтвортой байдал, зээлжиж зэрэглэл зэрэг үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

    Сангийн Яам

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй