Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Япон улсын Ерөнхий сайдын тусгай элчийн хувиар манай оронд хүрэлцэн ирсэн Такэбэ Цүтомүг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, үүнд өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд чухал үүрэгтэй бөгөөд сүүлийн жилүүдэд айлчлал идэвхиж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд энэ оны хоёрдугаар сард Япон улсад албан ёсны айлчлал хийж, Ерөнхий Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээр хийсэн, мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Такэбэ Цүтомү илэрхийлж байлаа.
Такэбэ Цүтомү Японы Парламентийн төлөөлөгчдийн танхимын гишүүнээр найман удаа сонгогдсон, 2014 оноос Хоккайдо мужид суугаа Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллаж байгаа юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт