Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хийн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана.
Түүнчлэн Монгол Улсын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярт зориулан Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах цэнгүүнд оролцоно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт